Нүүр хуудас Бидний тухай Үйл ажиллагаа Мэдээ Салбар Холбоод Гадаад Харилцаа Сургалт Холбоосууд
Манай эрхэм зорилго нь: Хөдөөгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн харилцан итгэлцэл, хамтран ажиллах сонирхолыг дэмжиж, хоршоолол хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд оршино.

Бидний тухай

Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо(МХААХҮХ) 1992 оны 1 дүгээр сард хуралдсан холбооны анхдугаар их хурлаар шинэчлэгдэн зохион байгуулагдсан юм. Анх 1967 онд ХАА-н нэгдлийн холбооны дээд зөвлөл нэртэй байгуулагдсан. Тэр үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, хөдөөгийн хүн амын амжиргааны нөхцөлийг сайжруулж, эрүүл мэнд, боловсрол, соёлыг хөгжүүлэхэд түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн. Дэлгэрэнгүй...

Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо төв орон нутагт хоршоооллын хөдөлгөөн өрнүүлэх, хоршоологчдын нийтэллэг эрх ашгийг хамгаалах, хоршоод хөгжих таатай нөхцөл бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор хоршоодын саналаар 1992 онд байгуулагдсан, гишүүдээрээ дамжуулан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Дэлгэрэнгүй...

.

Сурталчилгаа

Баян-зөгий хоршоо

Баян-Зөгий хоршоо нь 2002 оны 3 дугаар сард албан ёсоор байгуулагдсан. Тус хоршоо нь зөгийчдийн холбооноос салбарлан гишүүдийн сайн дурын үндсэн дээр хуучнаар Шаамарын зөгий үржүүлгийн газрын 3-р фермийн хамт олон зөгийчдэд тулгуурлан зөгийн аж ахуйг зах зээлийн эдийн засагт тохируулан зөгийг үржүүлэх зорилготойгоор байгуулагдсан.

“Уран зурвас” хоршоо

“Уранзурвас” хоршоо нь Монгол улсын хууль, хоршооны тухай хуулийн хүрээнд 1999 оны 12-р сарын 14 өдөр 10 гишүүн 4.025.0 мянган төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн одоо тус хоршоо нь 23 гишүүн 39.000.0 мянган төгрөгийн үндсэн, 10 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй үйл ажиллагаагаа явуулж байна