ЭРХЭМ ЗОРИЛГО

Хөдөөгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн харилцан итгэлцэл, хамтран ажиллах сонирхолыг дэмжиж, хоршоолол хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд оршино.



ҮНДЭСНИЙ ХОЛБОО “ХОРШООНЫ МЕНЕЖМЕНТ, ХӨГЖЛИЙН БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ” СУРГАЛТЫГ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үндэсний холбоо “Хөдөө аж ахуйн маркетинг” төсөлтэй хамтран 2016 оны 11-р сарын 10-25-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Бугат, Цээл, Цогт сум, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд “ХОРШООНЫ МЕНЕЖМЕНТ, ХӨГЖЛИЙН БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтыг Үндэсний холбооны Сургалт хариуцсан мэргэжилтэн Т.Гэрэлмаа, санхүү хариуцсан мэргэжилтэн Ч.Гэрэлтсайхан нар удирдан явууллаа. Сургалтанд нийт 82 оролцогч хамрагдав.

Хоршооны үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүхий л сэдвийг хамарсан сургалт зохион байгуулж, хоршоодын хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг оролцогчдын оролцоотойгоор ажиллаж үнэлэлт дүгнэлт өгсөн. Мөн төлөвлөлт, түүний хэлбэрүүд, онцлогууд, хоршооны хөгжлийн бодлого стратеги ба бизнесийн төлөвлөлтийн хэрэгцээ шаардлага, хоршооны хөгжлийн бизнесийн төлөвлөгөөний бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүдийн талаар мэдлэг олгож, хоршооны хөгжлийн бизнес төлөвлөгөөг оролцогчтой хамтран боловсруулсан байна. 
  
Хоршооны үйл ажиллагааг гишүүдийн оролцоотой үнэлэх арга зүйн талаар мэдээлэл өгч хоршоо бүр нэн түрүүнд анхаарах асуудлаа тодорхойлж, ирэх жилийн төлөвлөгөөндөө тусган ажиллахыг зөвлөв. 
Сургалтын төгсгөлд сургалтын үнэлгээний санал асуулга авав.Үнэлгээний дүнгээс харахад оролцогчдын 62.2% нь маш сайн, 37.8% нь сайн гэж үнэлснээс үзвэл оролцогчдын сэтгэлд нийцсэн үр өгөөжтэй сургалт боллоо гэж үзэж байна.