ЭРХЭМ ЗОРИЛГО

Хөдөөгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн харилцан итгэлцэл, хамтран ажиллах сонирхолыг дэмжиж, хоршоолол хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд оршино.



Зураг оруулна уу

Гадаад харилцаа

   МХААХҮХолбоо гадаад харилцаагаа өргөжүүлэх, хоршоо өндөр хөгжсөн орнуудын хоршооллын байгууллагуудтай хамтран ажиллах болон хоршоог хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдтэй нягт харилцаатай ажиллах бодлого баримтлан хэрэгжүүлж ирсэн.

       Үндэсний холбооны гадаад харилцааны үйл ажиллагааны үндсэн чиглэл нь гишүүн хоршоодоо гадаад улс орнуудын хоршоод болон хоршооллын байгууллагуудтай холбож өгөх, өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг судлах, шинэ техник технологи нэвтрүүлэх, сургалт семинарт оролцох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд хөдөө аж ахуйн хоршоологчдын дуу хоолойг олон улсын түвшинд хүргэхийг зорилгоо болгон ажиллаж байна.

Мөн манай оронд үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын болон гадаадын байгууллагууд, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчидтэй идэвхтэй харилцан, хамтран ажиллаж ирсэн ба хамтарсан судалгааны ажлууд, сургалтууд хийж, ХАА-н болон хоршооллын чиглэлээр хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдэд хоршоодоо хамруулж байна. Түүнчлэн гишүүд, ажилтнууддаа олон улсын хоршооллын хөгжил, туршлагыг судлуулах зорилгоор Япон, Солонгос, Тайван, Тайланд, БНХАУ, Вьетнам, Энэтхэг зэрэг улс орнуудад сургалт болон бизнес аялалуудад тогтмол хамруулж байгаа.

      Бид өөрийн гишүүдийн хүний нөөцийг хөгжүүлэх, бүтээгдэхүүнийг нь гадаад зах зээлд гаргах, дэвшилтэт техник технологи  нэвтрүүлэх зэргийг цаашдын зорилт болгож байна. 

 

    Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд тус холбоо нь олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг Зүүн Азийн ХАА-н байгууллагуудын зөвлөлд 1997 онд, Олон улсын хоршооллын холбооны хөдөө аж ахуйн байгууллагад1998 онд, Олон улсын хоршооллын холбоонд 2009 онд, Хөдөөгийн тогтвортой хөгжлийн төлөө азийн фeрмeрүүдийн холбоонд 2013 онд тус тус гишүүнээр элсэн хамтран ажиллаж байна. Мөн өөрийн улсад гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран төсөл хэрэгжүүлж, харилцан туршлага солилцдог. Тухайлбал Хүнс, хөдөө аж ахуйн яам, хөдөлмөрийн яам, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дах албан ёсны суурин төлөөлөгчийн газар, Азийн хөгжлийн банк, Хөдөөгийн хөгжлийн төлөө олон улсын сан /IFAD/, “Дэлхийн зөн” ОУБ, Адра Монгол ОУБ, Чeх улсын “People in Need” ОУБ, “Каритас Монгол” ОУБ, “Каритас Чeх” ОУБ, “Global communities” гэх зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж байна.