Нүүр хуудас | English | Холбоо барих
Манай эрхэм зорилго нь: Хөдөөгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн харилцан итгэлцэл, хамтран ажиллах сонирхолыг дэмжиж, хоршоолол хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд оршино.
МХААХҮ Холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагаа

Хөдөө аж ахуйн хоршоологчдыг үндэсний болон олон улсын түвшинд төлөөлдөг төрийн бус байгууллагын хувьд МХААХҮХолбоо олон улсын ижил төрлийн байгууллагууд болон хоршоодтой олон чиглэлэээр хамтран ажиллаж байна.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны зорилго нь гишүүн хоршоодыг гадаад улс орнуудын хоршоод, хоршооллын байгууллагуудтай хамтран ажиллахад зуучлах, өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг судалж нэвтрүүлэх түүнчлэн хөдөө аж ахуй эрхлэгчид, малчид тариаланчид болон хоршоологчидын дуу хоолойг олон улсын түвшинд хүргэхэд оршиж байна.

МХААХҮХ гадаад орнуудын байгууллага төдийгүй өөрийн орон дахь олон улсын байгууллагуудтай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллаж гадаадын хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг байнга хөхүлэн дэмжиж байдаг юм. Тухайлбал: ЖАЙКА, Азийн хөгжлийн банк, Германы Хамтын ажиллагааны төсөл,Говийн санаачлага, ТАСИС , Хөдөө аж хуйн хөгжилийн олон улсын сан блон Канадын Хоршоодын Холбоо гэх мэт.

МХААХҮХ олон улсын хөдөө аж ахуйн хоршоодын холбоонд/ ОУХААХХ / 1998 онд , Зүүн Азийн Хөдөө аж ахуйн байгууллагуудын Бүсийн Зөвлөлд 1997 онд тус тус гишүүнээр элсч үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна . ЗАХААБЗөвлөлийн гишүүн орнууд болох Япон, БНСУ болон Тайвань зэрэг онуудтай харилцан туршлага солилцох, сургалт судалгаа явуулах мөн хөдөө аж ахуйн дадлагажигч ажилуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ингэснээр боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх, хөдөө аж ахуйн мэргэшсэн ажилтан бэлтгэх зэрэг олон давуу талтай .

Олон улсын хөдөө аж ахуйн бүтээгдхүүний худалдаанд оролцох нь гадаад хамтын ажиллагааны цаашдын нэг томоохон зорилт болж байна . Үндэсний холбоо гишүүн хоршшоодынхоо үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн бүтээгдхүүнийг олон улсад таниулах, сурталчлах болон экспортлох үйл жиллагааг дэмжиж оролцоно.

Хамтран ажилладаг гадаадын байгууллагууд








ОУХА нь 1895 онд байгууллагдсан ба 89 орны 237 гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт нийтдээ 800 сая гаруй хувь хүнийг төлөөлдөг байна. Манай холбоо 2009 онд тус холбоонд гишүүнээр элссэн байна.

ЗУРГИЙН ЦОМОГ

ЗАРЛАЛ

Манай холбоо вэб сайтын нэрээ өөрчилж байгааг нийт гишүүд болон мэдээлэл хэрэглэгчдээ зарлаж байна. 1-р сарын 20-ээс эхлэн Эрхэм хэрэглэгч та бүхэн манай вэб сайтад орохдоо www.namac.coop гэж орж мэдээлэлээ авна уу. Цаашид манай вэб сайтын талаар санал бодлоо info@namac.mn болон утас 453535,458899 -р өгч болно.

ХОРШООЛОГЧДЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ КАТАЛОГИ

Монголын шилдэг хоршоодыг сурталчилах зорилгоор орон нутаг болон улсын хэмжээнд брэнд болсон экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг багтаасан каталоги

ХОРШООЛОГЧДЫН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

Сүүн хурууд, хорхой ааруул

Од-Кр хоршооний үйлдвэрлэж буй Сүүн хурууд, хорхой аруулууд нь аймгийн брэнд, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болж чадсан. Бүтээгдэхүүний онцлог нь үйлдвэрлэлийн аргаар цэвэр сүүг ариутган, элчлэг ихтэй, амт чанар сайтай, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ давуу юм.

Даршилсан бүтээгдэхүүн

2009 онд тус хоршоо нь өдөрт 150 кг хүнсний ногоо боловсруулах хүчин чадал бүхий цехийг ашиглалтанд оруулж даршилсан өргөст хэмх, хүрэн манжин, байцаа, луувангийн “Цэцэрлэг” салатуудыг үйлдвэрлэж байна. Хоршоо газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхэлж сайн чанарын сортын хүнсний ногоо тариалан бүтээгдэхүүн боловсруулах цехээ түүхий эдээр хангаж ажилладаг.

Зөгийн бал

Баян-Зөгий хоршоо нь 2002 оноос зөгийн аж ахуйг зонхилон эрхэлж глюкоз, фруктозоос гадна хүний биед хэрэгцээтэй витамин, эрдэс, амин хүчлүүдээр баялаг, өндөр илчлэгтэй цэвэр зөгийн балыг үйлдвэрлэж байна. Эрүүл мэнддээ анхаарч цэвэр зөгийн балыг таньж хүнсэндээ хэрэглэж занших нь чухал юм.

Төмс хүнсний ногоо

Сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдал чухлаар хөндөгдөх болсон. Манай оронд хүнсний бохирдол, тэр дундаа хүнсний ногоон дэх химийн бодис хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Дархан-Уул аймгийн “Буян Да” хоршоо Импала, санте, витара сортын төмс, Оросын шилмэл сортын лууван, Монгол сонгино, нутгийн шар манжин зэрэг сайн чанарын хүнсний ногоонууд тариалж, орон нутгийн болон хот суурингийн зах зээлд нийлүүлдэг.

Чацаргана

“Үр жимс” хоршоо нь олон төрлийн чацарганы амин дэм, эрдэс бодисоор баялаг, шүүслэг чанартай сортуудыг тариалж чацарганы тос, шүүс үйлдвэрлэж орон нутгийн болон баруун бүсийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Тус хоршоо нь бүтээгдэхүүнээ үндэсний болон, олон улсын чанартай үзэсгэлэн, шалгаруулалтанд оролцуулж олон амжилтууд гаргасан.