Үйл ажиллагааны үндсэн чиглэл
- Хоршоологчид, гишүүн нэгжийг Төрийн болон бусад байгууллагуудад төлөөлөх, нийтлэг эрх ашиг сонирхолыг хамгаалах
- Хоршоо хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Гишүүдээ орчин үеийн шинэ технологи мэдээллээр хангах
- Хоршооны сургалтын гарын авлага, материал боловсруулах
- Хоршоодын санхүүгийн чадавхийг бэхжүүлж, менежментийг боловсронгуй болгоход дэмжлэг туслалцаа үзүүлэх
- Төсөл төлөвлөгөө боловсруулж, зөвлөгөө өгөх
- холбоо, хоршоодод санхүүгийн дэмжлэг үзүүлэх
- Гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх
- Хоршоодыг дотоод, гадаадын бизнесийн байгууллага, төслүүдтэй холбож өгч зуучлах
Үйл ажиллагааны чиглэлүүдээр хийгдэж байгаа ажлууд
Манай үндэсний холбооноос хоршооны хуулийн шинчлэлт, өөрчлөлт оруулахад тодорхой хэд хэдэн санал оруулж батлуулсан. Хоршооны хуулийн 26-р зүйлд өөрчлөн төлөөлөгчдийн хуралтай байхаар санал оруулж батлуулсан. 26.1- 26.6 хүртэл шинчлэгдсэн. Мөн хуулийн 48-р зүйлд шинэ өөрчлөлтуудийг бусад холбоодтой хамтарч нэмэлт оруулсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 9 дүгээр зүйлийн 2-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн хөдөө аж ахуй, ой, ан агнуурын анхдагч түүхий эдийг татвараас чөлөөлөх тухай заасан байдаг. Энэ заалтад манай анхан шатны хоршоод гишүүдийн түүхий эд бүтээгдэхүүнийг цуглуулан авч зах зээлд борлуулаад, борлуулалтын орлогыг гишүүддээ буцаан хувиарлах үйл ажиллагааг явуулдаг учир НӨТ-өөс чөлөөлөгдөх үндэслэлтэй гэдгийг Үндэсний татварын ерөний газарт санал оруулж тайлбар гаргуулж хөдөө орон нутагт хэрэгжүүлж эхэлсэн. Энэ талаар цаашид ч нилээд санал бодлого боловсруулж тусгуулахаар хөөцөлдөж байгаа. Энэ нь хоршоог хөгжих таатай орчин бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Хоршооны нягтлан бодох бүртгэлийн заавар журмыг боловсруулахад сангийн яамны мэргэжилтэнүүдтэй хамтарч оролцсон болно.
Аймгийн холбоод болон анхан шатны гишүүн хоршоодын удирдах ажилтан, менежерүүдэд давтан сургалт явуулах арга механизмыг өөрчилж, сургалтын модуль, төлөвлөгөөг боловсруулж шинчэлж эхэлсэн. Сургалтыг мэргэжлийн, удирдах ажилтны, хоршоодын гишүүдын гэсэн үндсэн 3 чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
Үндэсний холбооноос хоршооны менежмент, маркетинг, нягтлан бодох бүртгэл, төсөл, төлөвлөгөө боловсруулах чиглэлээр боловсруулсан гарын авлага материалуудыг дахин шичлэн өөрчлөлт оруулж өөрийн вэб хуудсаар тодорхой санал авч боловсруулж гаргаж эхэлсэн.
"Хөдөө аж ахуйн хоршооллыг" хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулсан гаргасан.
Энэ төлөвлөгөө нь 2002 оноос 2011 он хүртэлх стратегийн зорилтыг багтаасан. Энд 4 үндсэн стратегийн зорилт, 78 үйл ажиллагааг багтаасан томоохон төлөвлөгөө боловсруулан гаргасан.
Дээрхи төлөвлөгөөг үндэслэн аймгийн холбоо, анхан шатны хоршоод стратегийн болон бизнес төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн болно.
үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр
Хоршоодын тоо
/тэр бум/


