Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо төв орон нутагт хоршоооллын хөдөлгөөн өрнүүлэх, хоршоологчдын нийтэллэг эрх ашгийг хамгаалах, хоршоод хөгжих таатай нөхцөл бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор хоршоодын саналаар 1992 онд байгуулагдсан, гишүүдээрээ дамжуулан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага.
Монгол улс социалист гэгдэж байсан орнуудтай 70 жил хамт замнаж 1990-д оны эхнээс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж орсон. Хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйн өмчийг хувьчлахад гаргасан алдааны улмаас бүтээж бий болгосон олон арван байгууламж, техник, төхөөрөмж үрэгдэж, өмнө хүрсэн хөгжлийн түвшингээсээ нилээд хэмжээгээрээ ухарсан юм.
Монгол орон эрс тэс уур амьсгалтайн улмаас ган зудын үе үе бэрхшээл хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд сөрөг нөлөөлдөг.
Байгаль, цаг уурын хараат байдлыг зөөлрүүлж хөдөө аж ахуйгаа тогтвортой хөгжүүлэхэд хоршоолол чухал үүрэгтэй гэж үзэж байна.
Манай улсын дотоодын нийт бүтээгдхүүний 20 гаруй хувийг хөдөө аж ахуйн салбар үйлдвэрлэж, хүн амыг экологийн цэвэр хүнсээр, хөнгөн хүнсний үйлдвэрийг түүхий эдээр хангахад голлох үүрэг гүйцэтгэдэг энэ чухал салбарын хөгжлийг эрчимжүүлэхийн төлөө хоршоологчид бид ихийг хийх болно.


