Нүүр хуудас | English | Холбоо барих
Манай эрхэм зорилго нь: Хөдөөгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн харилцан итгэлцэл, хамтран ажиллах сонирхолыг дэмжиж, хоршоолол хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд оршино.
Булган аймгийн ХААХХолбооны үйл ажиллагаатай танилцлаа
2010-08-17 23:19:20
2010 оны 08-р сарын 12 нд Булган аймгийн ХААХХолбоо Мигма электроникс ХХК-тай хамтран ажиллаж өөрийн байранд тус компаний нэрийн барааны дэлгүүр, төлөөлөгчийн газрыг байгуулахаар тогтсон байна. Дээрх ажил хэрэгжсэнээр мэдээлэл авах боломж сул алслагдсан ХАА-н үйлдвэрлэгч, хоршоологчид мэдээлэл харилцааны төхөөрөмжөөр хангагдах, сэргээгдэх эрчим хүчтэй болох гэх мэт олон давуу талууд нээгдэх юм. Аймгийн холбоо сүүлийн жилүүдэд байрны гадаад болон дотоод өнгө үзэмж, түрээслэгчдэд тав тухтай байдалд анхаарч төвийн халаалтын шугамд холбуулснаар түрээсийн орлого нэмэгдэх, санхүүгийн чадавхи сайжирах нөхцөл бүрдсэн байна.
Дэлгэрэнгүй...
Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Баруун бүсийн уулзалт, өдөрлөгийн үер зохион байгуулагдсан сургалтууд
2010-08-17 23:16:45
Говь-Алтай, Хөвсгөл аймгуудад зохиогдсон Уулзалт өдөрлөг, туршлага судлах аялалын хүрээнд мэдээллийн технологийг ашиглан хэрэгцээтэй мэдээллийг авах боломж, мэдээллийн үнэ цэнийг хоршоологчдод таниулахад чиглэгдсэн  “Мэдээллийн технологи-Хоршоо” сэдвээр нийтдээ 70 орчим хоршоодын төлөөллийг хамруулсан сургалт явагдлаа.
Дэлгэрэнгүй...
Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Баруун бүсийн уулзалт, өдөрлөг: Хөвсгөл аймаг
2010-08-17 23:10:19
8-р сарын 07-09 нд Хөвсгөл аймгийн Хатгал суманд Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймгийн 60 орчим хоршоологчид оролцсон төвийн бүсийн хоршоологчдын “Хоршоо бидний боломж-хөгжил” сэдэвт уулзалт, өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.
Дэлгэрэнгүй...
Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Баруун бүсийн уулзалт, өдөрлөг: Говь-Алтай аймаг
2010-08-17 23:06:38
2010 оны 08-р сарын 4-нд Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо, аймгийн ЗДТГ,  аймгийн ХААХХолбоо, Мигма электроникс ХХК  хамтран Говь-Алтай аймгийн Алтай хотын төв талбайд “Хоршоолол- Хөгжлийн хүч” сэдэвт мэдээлэл, сурталчилгааны нээлттэй өдөрлөгийг анх удаагаа зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй...
Өвөрхангай аймгийн ХААХХолбооны үйл ажиллагаатай танилцлаа
2010-08-17 23:01:29
2010 оны 08-р сарын 2 нд Өвөрхангай аймгийн ХААХХ-ны үйл ажиллагаатай танилцлаа. Өвөрхангай Аймгийн ХААХХ холбоо хоршоодын эгнээг өргөтгөх, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор аймгийн холбооны байранд үйлдэрлэлийн зориулалтаар өрөө гарган хоршоодыг ажлын байраар хангаж, хоршоо болон технологийн сургалт, өдөр тутмийн зөвлөгөөг өгөхөд чиглэгдсэн сургалтын заалыг тохижуулан холбооны байрны өнгө үзэмжийг сайжруулахад анхаарч ажиллаж байна.  Цаашид аймгийн холбооны дэргэд мод үржүүлэг, хадлан тэжээл, бэлтгэн нийлүүлэх чиглэлийн аж ахуй байгуулж санхүүжилтээ нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах эхлэл сууриа тавьсан байсан.
Дэлгэрэнгүй...
ХАА-н хоршоологчдын бүсийн уулзалт, өдөрлөг болно.
2010-07-29 21:30:22


Хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хоршооны ач холбогдол давуу талыг олон нийтэд сурталчилах, ХАА-н хоршоологчдын үндэсний холбоо болон аймгийн холбооны үйл ажиллагааг таниулахад чиглэгдсэн бүсийн уулзалт, өдөрлөгийг Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо, Аймгийн ЗДТГ, ХХААЖДҮГ, Аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо хамтран зохион байгуулахаар боллоо.


Дэлгэрэнгүй...
Монгол улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын мэндчилгээ
2010-07-05 03:10:35
Монголын хоршоологчдын үндэсний II чуулган, түүнд оролцогчдод Монгол улсын Ерөнхийлөгч Н.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд нарын илгээсэн мэндчилгээг бүрэн эхээр нь толилуулж байна.
Дэлгэрэнгүй...
Монголын хоршоологчдын үндэсний II чуулган амжилттай болж өндөрлөлөө
2010-07-04 21:33:08
2012 оныг Олон улсын хоршооллын жил болгон НҮБ-ын ерөнхий ассемблейгаас зарласантай холбогдуулан Монгол улсад хоршооллын хөдөлгөөнийг өрнүүлэх, салбарыг чадавхижуулах цогц арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэхээр МУ-ын Засгийн газар, ОУ-ын байгууллагууд, Хоршоо, Хоршоодыг дэмжигч байгууллагууд, Хоршоодын холбоод санаачлан ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлын эхлэл болгон 2010 оны Олон улсын болон Үндэсний хоршоологчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой арга хэмжээнүүдийн хүрээнд Монголын хоршооллын Үндэсний нэгдсэн Холбооноос ХХААХҮЯ, ЖДҮГ-тай хамтран Монголын хоршоологчдын Үндэсний II чуулганыг амжилттай зохион байгуулан явууллаа.
Дэлгэрэнгүй...
Монголын хоршоологчдын үндэсний II чуулган болно
2010-07-04 21:31:33
Хоршооллын салбарын дунд хугацааны стратегийн баримт бичгийг хэлэлцэн батлах зорилгоор "Монголын хоршоологчдын Үндэсний 2-р чуулган" 2010 оны 6-р сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Дэлгэрэнгүй...
Хоршоологчид - Үйлдвэрлэгчдийн уулзалт болно
2010-06-28 21:45:20

Уг уузалтаар анхан шатны хоршоодын бүтээгдэхүүн үйлчилгээний /мах, сүү/
борлуулалтыг нэмэгдүүлж зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор
улсын болон хувийн томоохон үйлдвэрүүдтэй гэрээ байгуулах нөхцөлийг
бүрдүүлэх зорилгыг агуулж байгаа болно.

Дэлгэрэнгүй...

(Нийт: 109)

ОУХА нь 1895 онд байгууллагдсан ба 89 орны 237 гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт нийтдээ 800 сая гаруй хувь хүнийг төлөөлдөг байна. Манай холбоо 2009 онд тус холбоонд гишүүнээр элссэн байна.

ЗУРГИЙН ЦОМОГ

ЗАРЛАЛ

Манай холбоо вэб сайтын нэрээ өөрчилж байгааг нийт гишүүд болон мэдээлэл хэрэглэгчдээ зарлаж байна. 1-р сарын 20-ээс эхлэн Эрхэм хэрэглэгч та бүхэн манай вэб сайтад орохдоо www.namac.coop гэж орж мэдээлэлээ авна уу. Цаашид манай вэб сайтын талаар санал бодлоо info@namac.mn болон утас 453535,458899 -р өгч болно.

ХОРШООЛОГЧДЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ КАТАЛОГИ

Монголын шилдэг хоршоодыг сурталчилах зорилгоор орон нутаг болон улсын хэмжээнд брэнд болсон экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг багтаасан каталоги

ХОРШООЛОГЧДЫН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

Сүүн хурууд, хорхой ааруул

Од-Кр хоршооний үйлдвэрлэж буй Сүүн хурууд, хорхой аруулууд нь аймгийн брэнд, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болж чадсан. Бүтээгдэхүүний онцлог нь үйлдвэрлэлийн аргаар цэвэр сүүг ариутган, элчлэг ихтэй, амт чанар сайтай, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ давуу юм.

Даршилсан бүтээгдэхүүн

2009 онд тус хоршоо нь өдөрт 150 кг хүнсний ногоо боловсруулах хүчин чадал бүхий цехийг ашиглалтанд оруулж даршилсан өргөст хэмх, хүрэн манжин, байцаа, луувангийн “Цэцэрлэг” салатуудыг үйлдвэрлэж байна. Хоршоо газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхэлж сайн чанарын сортын хүнсний ногоо тариалан бүтээгдэхүүн боловсруулах цехээ түүхий эдээр хангаж ажилладаг.

Зөгийн бал

Баян-Зөгий хоршоо нь 2002 оноос зөгийн аж ахуйг зонхилон эрхэлж глюкоз, фруктозоос гадна хүний биед хэрэгцээтэй витамин, эрдэс, амин хүчлүүдээр баялаг, өндөр илчлэгтэй цэвэр зөгийн балыг үйлдвэрлэж байна. Эрүүл мэнддээ анхаарч цэвэр зөгийн балыг таньж хүнсэндээ хэрэглэж занших нь чухал юм.

Төмс хүнсний ногоо

Сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдал чухлаар хөндөгдөх болсон. Манай оронд хүнсний бохирдол, тэр дундаа хүнсний ногоон дэх химийн бодис хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Дархан-Уул аймгийн “Буян Да” хоршоо Импала, санте, витара сортын төмс, Оросын шилмэл сортын лууван, Монгол сонгино, нутгийн шар манжин зэрэг сайн чанарын хүнсний ногоонууд тариалж, орон нутгийн болон хот суурингийн зах зээлд нийлүүлдэг.

Чацаргана

“Үр жимс” хоршоо нь олон төрлийн чацарганы амин дэм, эрдэс бодисоор баялаг, шүүслэг чанартай сортуудыг тариалж чацарганы тос, шүүс үйлдвэрлэж орон нутгийн болон баруун бүсийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Тус хоршоо нь бүтээгдэхүүнээ үндэсний болон, олон улсын чанартай үзэсгэлэн, шалгаруулалтанд оролцуулж олон амжилтууд гаргасан.