Нүүр хуудас | English | Холбоо барих
Манай эрхэм зорилго нь: Хөдөөгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн харилцан итгэлцэл, хамтран ажиллах сонирхолыг дэмжиж, хоршоолол хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд оршино.
“Атрын гурав дахь аян”-тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн
2009-11-13 01:55:07


Монгол Улсын Засгийн газраас 2008 оныг “Хүнсний
хангамж, аюулгүй байдлын жил” болгон зарлаж мах, сүү, гурил, төмс, гол
нэрийн хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн
хангадаг болох зорилтыг дэвшүүлэв. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг
шийдвэрлэхээр дэвшүүлсэн дээрх зорилтын хүрээнд “Атрын гурав дахь
аян”-тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг боловсруулж батлуулан
хэрэгжилтийг зохион байгуулж байна.





Энэхүү хөтөлбөрийг 2008-2010 онд хэрэгжүүлсэнээр
газар тариалангийн салбарт эрх зүй, эдийн засаг, техник, технологийн
шинэчлэл хийгдэж хүн амыг дотооддоо үйлдвэрлэсэн аюулгүй хүнсний
бүтээгдэхүүнээр бүрэн хангах, улмаар дэвшилтэт техник, технологи
нэвтрүүлэх, тариаланчид, механикжуулагчид, ногоочдын залуу халааг
бэлтгэх, хөдөөд ажилгүйдэл ядуурлыг бууруулахад бодитой үр дүн гарна
гэж үзсэн юм. Энэхүү хөтөлбөр нь зөвхөн газар тариалангийн салбарт
төдийгүй малын тэжээлийн үйлдвэрлэлийг сэргээж улмаар эрчимжсэн мал аж
ахуйн салбарын хөгжилд чухал түлхэц өгч мах, сүү, өндөгний
үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд ч чухлаар нөлөөлөх болно.

Манай улс үе
үеийн тариаланчдынхаа оролцоотойгоор 1959, 1976 онуудад атрын аяныг
амжилттай хэрэгжүүлсний үр дүнд газар тариалангийн бие даасан салбар
үүсэн бэхжиж, тариалангийн эргэлтийн талбайн хэмжээ 1.2 сая га-д хүрч,
бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэн нь зөвхөн тариаланчдын төдийгүй улс
орны хөгжил, эдийн засагт томоохон өөрчлөлт авч ирсэн түүхэн ач
холбогдолтой арга хэмжээ байсан. Харин сүүлийн жилүүдэд тохиолдож буй
уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөө ихэссэн, тариалан эрхэлж байгаа
аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө санхүүгийн чадавхи суларсан, мэргэшсэн
ажилтан, мэргэжилтний тоо цөөрсөн зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж
тариалангийн нийт талбайн 30 гаруйхан хувийг ашиглаж, хэрэгцээт буудайн
дөнгөж 24.9 хувь, хүнсний ногооны 47.0 хувь, төмсний 86.0 хувийг тус
тус дотоодын үйлдвэрлэлээр хангаж байв.

Мөн газар тариалангийн
салбарт ашиглагдаж буй техник, тоног төхөөрөмжийн эдэлгээний хугацаа
дууссан, тавигдаж буй технологийн шинэчлэлд тэр бүр нийцэхгүй байгаа
зэргээс шалтгаалан тариалангийн салбрыг эрчимжүүлэн хөгжүүлэх, техник,
технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх, тариаланчдын залуу халааг бэлтгэх
зорилгоор иж бүрэн арга хэмжээ авах зайлшгүй шаардлагын үүднээс “Атрын
гурав дахь аян”-тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг боловсруулж
батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж байна.



2008 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн

“Атрын
гурав дахь аян”-тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийн гарааны
жилийн ажлын үр дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр нөлөө
хөтөлбөрийн зорилго, зорилтыг цаашид бүрэн хангахад чухал ач
холбогдолтой бөгөөд бид хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах
арга хэмжээг авч хэрэгжүүллээ Үүнд:

Юуны өмнө импортоор авч байгаа
хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм,
гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо, ургамал
хамгаалалын бодисыг “Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас
чөлөөлөх тухай” хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулав. Үүний
зэрэгцээ аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар
эзэмшүүлэх тариалангийн талбайн дээд хэмжээг үр тарианд 20.000 га,
төмс, хүнсний ногоонд 200 га хүртэл нэмэгдүүлэхээр Засгийн газраас
шийдвэрлэсэн.

Аж ахуйн нэгж, иргэдэд эргэлтийн хөрөнгийн дэмжлэг
үзүүлэх зорилгоор тариалангийн бүсийн аймгуудад тус бүр 1.0 -2.0 тэрбум
төгрөгийн төсвийн итгэлийн зээл олгосны зэрэгцээ хүүгийн хөнгөлөлттэй
зээлд хамрагдахаар 30.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 103 төсөлд
10.2 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлтийг улсын төсвөөс олгов.

Хаврын
тариалалтад зориулан 6.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 6.0 тонн үр
импортоор оруулан ирж үнийг 50 хувиар чөлөөлж 470.0 мянган төгрөгөөр,
дотоодын үрийн буудайн үнийг 400.0 мянган төгрөгөөр тус тус тогтоож 20
хувийн урьдчилгаатайгаар 300 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 10758 тонн үр
олгож уриншилж бэлтгэсэн талбайдаа бүрэн тариалах арга хэмжээ авсан.

Үрийн
буудайн борлуулалтын нөхцлийг ижил болгох зорилгоор Улсын нөөцийн 2,9
мянган тонн үрийг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан тухайн
бүс нутагт тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдэд хөнгөлөлтэй
нөхцөлөөр олгох арга хэмжээг авсан нь сөрөг тээвэр гаргахгүй байх,
Засгийн газрын дэмжлэг туслалцааг нэг ижил нөхцөлөөр хэрэгжүүлэх боломж
олгосон үр дүнтэй арга хэмжээ болсон.

Аяны хүрээнд тариалан
эрхлэгч 1044 аж ахуйн нэгж, иргэнд 3,7 тэрбум төгрөгийн шатахууныг
зээлээр олгож уринш боловсруулалтад дэмжлэг үзүүлсний үр дүнд 2009 оны
тариалалтад зориулан 256.4 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэв.
Үүлэнд зориудаар нөлөөлж хур бороо оруулах арга хэмжээнд 250,0 сая
төгрөгийн санхүүжилт олгож шинээр 5 харвах суурь, 500 ширхэг пуужин
худалдан авч арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 5-6 дугаар саруудад олон
жилийн дунджаас ахиу хур тундас орж, тарималын ургацыг хэвийн сайн
байлгах нөхцлийг бүрдүүлсэн.

Хөрсний үржил шимийг хамгаалах, хог
ургамалтай химийн аргаар тэмцэх ажлыг эрчимжүүлэх, хөрс боловсруулах
дэвшилтэт технологи нэврүүлэх зорилгоор 1000 тонн эрдэс бордоо 116 тонн
ургамал хамгаалалын бодис импортоор авахад 500,0 сая төгрөг зарцуулж аж
ахуйн нэгж, иргэдийн төлбөрийн чадваргүй байдлыг харгалзан үнийг 90
хувиар хөнгөлж олгосноор намрын ургац цэвэршилтээрээ урьд жилүүдийнхээс
харьцангуй сайн байв.

Аяныг хэрэгжүүлэх гарааны эхний жилд
техникийн шинэчлэл хийхэд онцгойлон анхаарч 120-175 морины хүчтэй 140
ширхэг трактор, үр тарианы 41 комбайн, 35 морины хүчтэй 80 ширхэг
төмсний иж бүрдэл бүхий трактор, 55 сийрүүлэгч, 95 үрлүүр, 22 хор
цацагч, 10 ширхэг бууц цацагчийг хүлээн авч үнийг 50 хувь чөлөөлөн 3
жилд багтаан төлөх нөхцөлтэйгээр 160 гаруй аж ахуйн нэгжид олгов.

Орон
нутагт “Атрын гурав дахь аян”-ы хэрэгжилтийг эрчимжүүлж, тариалан
эрхлэгч өрх, жижиг аж ахуйн нэгж, иргэдийг хөтөлбөрт өргөнөөр
хамруулах, үр шимийг хүртэхэд нь дэмжлэг үзүүлэх, техник, технологийн
үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх зорилгоор бүх сумдад Агропарк
байгуулахаар шийдвэрлэж 30 тоннын багтаамжтай зоорь, 6х20 метрийн
харьцаатай хүлэмж, бага оврын тракторын иж бүрдэл олгосон байна. Энэхүү
арга хэмжээнд 847,5 сая төгрөг зарцуулав. Мөн төмсний үрийн чанарыг
сайжруулах зорилгоор Голланд улсаас “Санте” сортын 150 тонн элит үрийг
импортоор авч 50 га-д тариалалт хийсэнээр өнөөдөр нэгжээс 20-25 тн
ургац хураан авч үр шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж байна.

“Атрын
гурав дахь аян” тариалангийн хөгжлийн Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж
эхэлсэн гарааны жилд байгаль цаг уур ивээн тэтгэсний зэрэгцээ Засгийн
газраас авч хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээ, түүнд урамшсан тариаланчдын
маань хичээл зүтгэлийн үр дүнд энэ онд 205.8 мянган тонн үр тариа,
142.1 мянган тонн төмс, 80.6 мянган тонн хүнсний ногоо, 15.7 мянган
тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авлаа. Үүнийг 2007 онд
хураан авсан ургацтай харьцуулахад үр тариа 91.2 мянган тонноор, төмс
28.5 мянган тонноор, хүнсний ногоо 1.5 мянган тонноор тус тус нэмэгдэж,
жилийн хэрэгцээт буудайны 50 хувь, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 49
хувийг тус тус дотоодын ургацаас хангаж байна.

Атрын гурав дахь аян тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 32,7 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан болно.



2009 онд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн

Импортоор
авч байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин
механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, бордоо,
ургамал хамгаалалын бодисыг “Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан
татвараас чөлөөлөх тухай” хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн
батлуулсанаар тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгчид 10 орчим тэрбум
төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлсэн дүнтэй байна.

Гурилын
хангамжийг сайжруулах, үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор Монгол улсыг
хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарим хэсгийг хүнсний буудайн нөөц
хэлбэрээр байршуулах тухай Улсын Их Хурлын 42 дугаар тогтоолын дагуу
2008 оны ургацаас 100.0 мянган тонн буудайг улс шууд худалдан авч нөөц
бүрдүүсэний үр дүнд гурилын үнэ тогтворжиж тариаланчид эргэлтийн
хөрөнгийн эх үүсвэртэй болж, санхүүгийн чадавхи нь дээшилсэн.

2009
оны хаврын ажилд зориулан 450 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 12.6 мянган
тонн чанар сайтай буудайн үрийг 30 хувийн урьдчилгаатайгаар зээлээр
олгосноор төлөвлөсөн хэмжээндээ буюу 255.5 мянган га-д тариалалт хийв.

Тариалалт,
уринш боловсруулалт, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд
явуулахад нь дэмжлэг үзүүлж, давхардсан тоогоор 1500 гаруй аж ахуйн
нэгж, иргэнд 7.8 мянган тонн дизелийн түлшийг Монгол Улсыг хөгжүүлэх
сангийн хөрөнгөөр санхүүжүүлж нөөцөлсөн шатахуунаас зээлээр гаргаж
тариаланчдад олгосноор 261.2 мянган га-д чанар сайтай уринш
боловсруулав.

“Атрын гурав дахь аян” тариалангийн хөгжлийн
үндэсний хөтөлбөрийн хүрээнд 3 ангилалын нийтдээ 292 зүтгэх хүчний
трактор, 74 ширхэг үр тарианы комбайн, 256 ширхэг хөдөө аж ахуйн
чиргүүл дүүжин машин импортоор авч аж ахуйн иргэдэд 20-30 хувийн
урьдчилгаатайгаар нийлүүлэх ажлыг зохион байгуулсны үр дүнд газар
тариалангийн үйлдвэрлэлд ашиглагдаж буй зүтгэх хүчний тракторын
55.0-60.0 хувь нь шинэчлэгдэв.

Тариалан эрхлэгч жижиг аж ахуйн
нэгж, иргэдийг техник, технологийн үйлчилгээнд хамрагдах боломжийг
бүрдүүлэн 16 суманд техникээр үйлчилгээ үзүүлэх дундын төвийг
байгуулсны зэрэгцээ өрхийн аж ахуйн үйлдвэрлэлийг механикжуулах
зорилтын хүрээнд 30-35 морины хүчтэй 98 тракторыг төмсний иж бүрдлийн
хамт, 18-20 морины хүчтэй бага оврын 104 тракторыг хадлангийн иж
бүрдлийн хамт тус тус нийлүүлэх ажлыг зохион байгуулав.

Өрхийн
орлогыг нэмэгдүүлэх, тариалан эрхлэх арга ажиллагаанд сургах зорилгоор
“Ногоон хувьсгал” хөтөлбөр болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн
байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд 8000 өрхөд нийтдээ 685
тонн төмсний үр, 2000 кг хүнсний ногооны үр олгох ажлыг зохион
байгуулснаар төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл 12-16 хувиар өслөө.

Хамгаалагдсан
хөрсний тариаланг нэмэгдүүлэх зорилгоор нийтдээ 33.6 мянган метр
квадрат талбай бүхий 230 иж бүрдэл нийлэг хальсан хүлэмж барьж
ашиглалтад оруулав. Мөн Солонгос Улсын КОЙКА байгууллагын хөрөнгө
оруулалатаар Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн сургалт
эрдэм шинжилгээний хүрээлэнд 450 м2 талбай бүхий шилэн, 1200 м2 талбай
бүхий нийлэг хальсан хүлэмж баригдаж ашиглалтад оруулснаар хүнсний
ногооны шинэ сортын үр үйлдвэрлэх, төв суурин газрын иргэдэд эрт
ургацын хүнсний ногоо нийлүүүлэх боломж нэмэгдлээ.

Жимс, жимсгэний
үйлдвэрлэлд 835 сая төгрөгийн зээлийн дэмжлэг олгосны зэрэгцээ нийслэлд
15.0 мянган ширхэг чацаргана, 7.0 мянган ширхэг үхрийн нүдний суулгац
тариалж, 20 га талбайд жимст цэцэрлэг байгуулав.

Төв, Булган,
Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 40 гаруй сумын 480 гаруй аж ахуйн нэгж,
иргэдийн 150.0 мянган га талбайнд хөрсний үржил шимийн төлөв байдлын иж
бүрэн шинжилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэв.

Үүлэнд
зориудаар нөлөөлж хур бороо оруулах арга хэмжээг тариалангийн бүс
нутгуудад зохион байгуулснаар 5-6 дугаар саруудад 90-129 мм тундас орж
энэ жилийн ургацад сайнаар нөлөөлөв.

Тариалах, хураах, хөрс
боловсруулах дэвшилтэд техник, технологи, ургамал хамгаалалын нэгдсэн
арга хэмжээг авч хэрэгжүүлснээр нийтдээ 150 гаруй мянган га-д
технологийн шинэчлэлийг нэвтрүүллээ.

Услалтын системийг шинээр
барих, сэргээн засварлах ажилд улсын төсвөөс 4.5 тэрбум төгрөг
зарцуулсны үр дүнд усалгаатай талбайн хэмжээ 5326 га-гаар нэмэгдэж 35.0
мянган га-д хүрлээ. Тариалангийн салбарт ажиллагсадыг сургах, давтан
сургах, шинээр мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд анхаарч тариалангийн
салбарын менежер, мэргэжилтэн 40 хүнийг ОХУ-ын Эрхүүгийн ХАА-н академд
14 хоногийн сургалтад хамруулав.

Газар тариалангийн салбарт авч
хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээний үр дүнд энэ намар 338.9 мянган тонн
үр тариа, үүнээс 335.5 мянган тонн буудай, 150.5 мянган тонн төмс, 99.2
мянган тонн хүнсний ногоо хураан авах боломж бүрдээд байна. Үүнийг 2008
онд хураан авсан ургацтай харьцуулахад улаанбуудай 135.0 мянган
тонноор, төмс 8.4 мянган тонноор, хүнсний ногоо 18.6 мянган тонноор тус
тус нэмэгдэж, жилийн хэрэгцээт буудайны 83.8 хувь, төмсний 114.0 хувь,
хүнсний ногооны 60.0 хувийг дотоодын ургацаас хангахаар байгаагийн
зэрэгцээ 3000 гаруй механикжуулагч, ногоочид тогтмол ажлын байраар
хангагдаад байгаа нь газар тариалангийн салбарын хөгжилд гарсан
томоохон ахиц, дэвшил гэж бид үзэж байна.





ОУХА нь 1895 онд байгууллагдсан ба 89 орны 237 гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт нийтдээ 800 сая гаруй хувь хүнийг төлөөлдөг байна. Манай холбоо 2009 онд тус холбоонд гишүүнээр элссэн байна.

ЗУРГИЙН ЦОМОГ

ЗАРЛАЛ

Манай холбоо вэб сайтын нэрээ өөрчилж байгааг нийт гишүүд болон мэдээлэл хэрэглэгчдээ зарлаж байна. 1-р сарын 20-ээс эхлэн Эрхэм хэрэглэгч та бүхэн манай вэб сайтад орохдоо www.namac.coop гэж орж мэдээлэлээ авна уу. Цаашид манай вэб сайтын талаар санал бодлоо info@namac.mn болон утас 453535,458899 -р өгч болно.

ХОРШООЛОГЧДЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ КАТАЛОГИ

Монголын шилдэг хоршоодыг сурталчилах зорилгоор орон нутаг болон улсын хэмжээнд брэнд болсон экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг багтаасан каталоги

ХОРШООЛОГЧДЫН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

Сүүн хурууд, хорхой ааруул

Од-Кр хоршооний үйлдвэрлэж буй Сүүн хурууд, хорхой аруулууд нь аймгийн брэнд, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болж чадсан. Бүтээгдэхүүний онцлог нь үйлдвэрлэлийн аргаар цэвэр сүүг ариутган, элчлэг ихтэй, амт чанар сайтай, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ давуу юм.

Даршилсан бүтээгдэхүүн

2009 онд тус хоршоо нь өдөрт 150 кг хүнсний ногоо боловсруулах хүчин чадал бүхий цехийг ашиглалтанд оруулж даршилсан өргөст хэмх, хүрэн манжин, байцаа, луувангийн “Цэцэрлэг” салатуудыг үйлдвэрлэж байна. Хоршоо газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхэлж сайн чанарын сортын хүнсний ногоо тариалан бүтээгдэхүүн боловсруулах цехээ түүхий эдээр хангаж ажилладаг.

Зөгийн бал

Баян-Зөгий хоршоо нь 2002 оноос зөгийн аж ахуйг зонхилон эрхэлж глюкоз, фруктозоос гадна хүний биед хэрэгцээтэй витамин, эрдэс, амин хүчлүүдээр баялаг, өндөр илчлэгтэй цэвэр зөгийн балыг үйлдвэрлэж байна. Эрүүл мэнддээ анхаарч цэвэр зөгийн балыг таньж хүнсэндээ хэрэглэж занших нь чухал юм.

Төмс хүнсний ногоо

Сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдал чухлаар хөндөгдөх болсон. Манай оронд хүнсний бохирдол, тэр дундаа хүнсний ногоон дэх химийн бодис хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Дархан-Уул аймгийн “Буян Да” хоршоо Импала, санте, витара сортын төмс, Оросын шилмэл сортын лууван, Монгол сонгино, нутгийн шар манжин зэрэг сайн чанарын хүнсний ногоонууд тариалж, орон нутгийн болон хот суурингийн зах зээлд нийлүүлдэг.

Чацаргана

“Үр жимс” хоршоо нь олон төрлийн чацарганы амин дэм, эрдэс бодисоор баялаг, шүүслэг чанартай сортуудыг тариалж чацарганы тос, шүүс үйлдвэрлэж орон нутгийн болон баруун бүсийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Тус хоршоо нь бүтээгдэхүүнээ үндэсний болон, олон улсын чанартай үзэсгэлэн, шалгаруулалтанд оролцуулж олон амжилтууд гаргасан.