Нүүр хуудас | English | Холбоо барих
Манай эрхэм зорилго нь: Хөдөөгийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн харилцан итгэлцэл, хамтран ажиллах сонирхолыг дэмжиж, хоршоолол хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд оршино.
Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.
2010-02-09 20:44:17


Төвийн нутаг

Сар шинийн өдрүүд болон ба сарын сүүлийн өдрүүдэд бага зэрэг хүйтэрч Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө 32-37, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29, өдөртөө 13-18 градус хүйтэн байх гэнэ.Энэ сарын 9,10,12-нд төвийн нутгаар бага зэрэг хүйтэрч явган цасан шуургатай байх боловч 13-наас бага хүйтний эрч буурах юм байна.Улаанбаатар хотод 13-нд 16-18, 14-нд 14-16, 15-нд 18-20 хэм хүйтэн байх гэнэ. 14-нд шөнөдөө ялимгүй хур тунадас орох аж.

Бaруун зүгийн нутаг

Энэ сарын агaaрын дундаж температур нь Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 23-28, бусад нутгаар 13-18 градус хүйтэн буюу Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 20-22 хэм хүйтэн байх гэнэ. Энэ сарын 14-20-ны өдрүүд болон гуравдугаар арав хоногийн дунд үеэс хүйтний эрч суларч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 24-29, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 34-39, өдөртөө 21-26 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27, өдөртөө 10-15 градус хүйтэн байх аж. Энэ сарын сүүлийн өдрүүдэд орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгийн баруун хойд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Ховд, Говь-Алтайн уулархаг нутаг болон Ховдын зүүн хойд хэсэг, Увс, Завханы ихэнх нутгаар цас орох гэнэ.Сарын сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар салхи баруунаас 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна гэж мэдэгдлээ.

Зүүн зүгийн нутаг

Сар шинийн өдрүүдэд зүүн згийн аймгуудад бага зэрэг хур тунадас орох ч цасан шуургагүй дулаан байх төлөвтэй байгаа гэнэ. Сарын сүүлийн өдрүүдэд Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32, өдөртөө 14-19 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 10-15 градус хүйтэн байх аж. Энэ сарын 15-18-ны өдрүүдэд хэнтий, Сүхбаатар аймгийн зүүн хэсгээр хур тунадас орох ба энэ үеэр 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах аж.

Говийн нутаг

Говийн аймгуудад сар шинийн өдрүүд болон сарын сүүлчээр олон жилийн дунджаас 1-1,5 хэмээр дулаан байх аж.

14-нөөс эхлэн говийн нийт нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч эрс суларч ихэнх нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө нэг градус хүйтнээс дөрвөн градус дулаан байх гэнэ. Сарын сүүлчийн арав хоног ба энэ сарын 25,17-нд нутгийн хойд хэсгээр цас орж, салхи 20 м/с, зарим газраар 24 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах аж.


ОУХА нь 1895 онд байгууллагдсан ба 89 орны 237 гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт нийтдээ 800 сая гаруй хувь хүнийг төлөөлдөг байна. Манай холбоо 2009 онд тус холбоонд гишүүнээр элссэн байна.

ЗУРГИЙН ЦОМОГ

ЗАРЛАЛ

Манай холбоо вэб сайтын нэрээ өөрчилж байгааг нийт гишүүд болон мэдээлэл хэрэглэгчдээ зарлаж байна. 1-р сарын 20-ээс эхлэн Эрхэм хэрэглэгч та бүхэн манай вэб сайтад орохдоо www.namac.coop гэж орж мэдээлэлээ авна уу. Цаашид манай вэб сайтын талаар санал бодлоо info@namac.mn болон утас 453535,458899 -р өгч болно.

ХОРШООЛОГЧДЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ КАТАЛОГИ

Монголын шилдэг хоршоодыг сурталчилах зорилгоор орон нутаг болон улсын хэмжээнд брэнд болсон экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг багтаасан каталоги

ХОРШООЛОГЧДЫН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

Сүүн хурууд, хорхой ааруул

Од-Кр хоршооний үйлдвэрлэж буй Сүүн хурууд, хорхой аруулууд нь аймгийн брэнд, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болж чадсан. Бүтээгдэхүүний онцлог нь үйлдвэрлэлийн аргаар цэвэр сүүг ариутган, элчлэг ихтэй, амт чанар сайтай, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ давуу юм.

Даршилсан бүтээгдэхүүн

2009 онд тус хоршоо нь өдөрт 150 кг хүнсний ногоо боловсруулах хүчин чадал бүхий цехийг ашиглалтанд оруулж даршилсан өргөст хэмх, хүрэн манжин, байцаа, луувангийн “Цэцэрлэг” салатуудыг үйлдвэрлэж байна. Хоршоо газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхэлж сайн чанарын сортын хүнсний ногоо тариалан бүтээгдэхүүн боловсруулах цехээ түүхий эдээр хангаж ажилладаг.

Зөгийн бал

Баян-Зөгий хоршоо нь 2002 оноос зөгийн аж ахуйг зонхилон эрхэлж глюкоз, фруктозоос гадна хүний биед хэрэгцээтэй витамин, эрдэс, амин хүчлүүдээр баялаг, өндөр илчлэгтэй цэвэр зөгийн балыг үйлдвэрлэж байна. Эрүүл мэнддээ анхаарч цэвэр зөгийн балыг таньж хүнсэндээ хэрэглэж занших нь чухал юм.

Төмс хүнсний ногоо

Сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдал чухлаар хөндөгдөх болсон. Манай оронд хүнсний бохирдол, тэр дундаа хүнсний ногоон дэх химийн бодис хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Дархан-Уул аймгийн “Буян Да” хоршоо Импала, санте, витара сортын төмс, Оросын шилмэл сортын лууван, Монгол сонгино, нутгийн шар манжин зэрэг сайн чанарын хүнсний ногоонууд тариалж, орон нутгийн болон хот суурингийн зах зээлд нийлүүлдэг.

Чацаргана

“Үр жимс” хоршоо нь олон төрлийн чацарганы амин дэм, эрдэс бодисоор баялаг, шүүслэг чанартай сортуудыг тариалж чацарганы тос, шүүс үйлдвэрлэж орон нутгийн болон баруун бүсийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлж байна. Тус хоршоо нь бүтээгдэхүүнээ үндэсний болон, олон улсын чанартай үзэсгэлэн, шалгаруулалтанд оролцуулж олон амжилтууд гаргасан.